Making a Proposal сэдэвтэй хичээл оров. Энэ хичээл нь үндсэндээ бол программ бичих тендер зарласан үед тэр тендерт оролцохын тулд бэлдэж байгаа материал юм. Японд программ хийлгэхийг хүссэн компани нь өөрийн одоо байгаа хүндрэл болон ямар систем хийлгэх хүсэлтэй байгаагаа товч бичээд программ хангамжийн компаниудад өгдөг юм байна. Түүнийг нь судлан үзэсэний дараа доорхи материалыг захиалагчид бэлдэн өгдөг юм байна. Захиалагч нь тэдгээр материалуудтай танилцаад аль сайн санал тавьсан компанийг нь сонгож программаа хийлгэдэг юм байна. Материалын бэлдэхийн тулд мэдээж захиалагч компанийн хүнтэй цаг тохирч уулзан нарийн нарийн зүйлсийг нь тодорхой болгон мэдэж авна.
Энэ тендэрийн материалд байх ёстой агуулагууд буюу гарчигийг нь тайлбарлаяа.
1. Танилцуулга
Үүнд захиалагч компанийн хийлгэхийг хүссэн системийн талаар дэлгэрэнгүй бичнэ. Өөрийн компанийн санал болгож буй системийн зорилго болон, хамрах хүрээг дэлгэрэнгүй бичнэ.
2. Орчин нөхцөл
Энэ хэсэгт одоогийн байгаа системийг нь тайлбарлаж бичихээс гадна. Ямар ямар шаардлага байгааг нь тодруулан гаргаж ирнэ.
3. Санал болгож буй шийдэл.
Компанийхаа санал болгож буй шийдэлийн талаар дэлгэрэнгүй бичнэ. Үүнд Ерөнхий шийдэл, Шийдэлүүдийн хамрах хүрээ зэрэг байхаас гадна.
Тухайн бүтээгдэхүүний талаар фунцнал биш шаардлагуудыг нь тодорхойлоно. - Найдвартай ажиллагаа
- Чанар
- Хэрэглэхэд хялбар байдал.
- Дэмжлэг үзүүлэх байдал
зэрэгийг тодорхойлож өгсөн байх хэрэгтэй. Хэт их мэргэжлийг үг хэллэг ашиглахгүй байсан дээр аль болох энгийн ямар ч хүн ойлгохоор бэлдсэн материал бэлдэх хэрэгтэй. Захиалагч компанийн хүмүүс IT ийн мэдлэгэгүй хүн учираас тэр хүнд ойлгогдохоор байх ёстой.
4. Системийн хэлбэр
Үүнд системийн нэгжүүдийг хоорондын харилцаа, үүргийг тодорхойлсон диаграмм зураг. Түүний тайлбар. Системийн нэгжүүдийн техникийн үзүүлэлтүүд болон шаардлагатай программ хангамжуудийн жагсаалтыг харуулсан жагсаалт.
5. Төслийн төлөвлөгөө
Үүнд төслийн ерөнхий төлөвлөгөө, Хийх багийн гишүүд, Үйл ажиллагаанууд, Ямар загвараар төслийг хэрэгжүүлэх гэж байгаа гэх мэт зүйлсийг дэлгэрэнгүй оруулаж өгөх хэрэгтэй.
6. Хязгаарлалтууд ба Хамааралгүй зүйлсүүд
Энэ хэсэг бас чухал. Төсөл хэрэгжих байх үед захиалагч эрх болон үүргийг нь тодорхойлож өгсөн байх хэрэгтэй.
Жишээ нь: Захиалагч тал нь төсөл хэрэгжиж эхлээд 14 хоногийн дотор шаардлагатай өөрчлөлтүүдээ хийлгүүлэж болно. 14 хоногоос хойш томоохон өөрчлөлт хийлгэх тохиолдолд үнэ болон хугацаан дээрээ эргэж тохиролцоно. гэх байдалаар тусгаж өгөх хэрэтгэй. Тэхгүй бол төсөл амжилтгүй болох үүд хаалга нээгдэнэ.
7. Хаармаарал болон Таамаглал
Энэ хэсэгт зарим таамаглаж байгаа зүйлсээ бичих хэрэгтэй. Жишээ нь Бидний хийж байгаа бүтээгдэхүүн нь ийм ийм шаардлага хангасан компютер дээр ажиллана гэх мэт.
Жишээ нь:
XXX System is available under the assumption that
- Web Browser of Customer side: IE4.0+, Mozilla3.0+, Firefox1.0+
- OS of Customer side: Windows 98/2000/XP, Linux
8. Хөрөнгө оруулалт
Энэ хэсэгт хөрөнгө оруулалт буюу нийт төслийн хугацаанд хийгдэж байгаа ажилуудын үнэ. Төсөвлөсөн мөнгийн хэрхэн зарцуулах талаарх тайланг оруулаж өгөх хэрэгтэй.
Мөн цаашиг үзүүлэх үйлчилгээнүүдийнхээ үнэ болон суурилуулалтанд зарцуулах зардал зэргийг тусгасан байвал сайн.
9. Нөхцөлүүд ба Үндэслэл
Энэ хэсэгт тухайн бүтээгдэхүүнд цаашид ямар нөхцөлд ямар үйлчилгээ үзүүлэх вэ гэдэгийг тусгаж өгнө.
Жишээ 1.
2 жилийн дотор алдаа гарсан тохиолдолд үнэгүй засаж өгнө.
Жишээ 2.
Программаас хамаараагүй үйлдэлийн системээс ч юумуу бусад осол гамшигийн үед 1 удаа үнэгүй сэргээж өгнө.
10. Нэмэлт
Өөрийн компанийн танилцуулга, Туршилга, Бүтээлүүд зэргийг оруулаж болно.
Эдгээрийн дараалал нь чухал бөгөөд зарим хэсэгүүд нь байхгүй байж болно. Гол нь захиалагч компани сонголт хийхдээ аль сайн санал тависан сайн дэмжлэг үзүүлэх, хэр найдвартай компани зэргээр нь үнэлэх учираас эдгээр зүйлүүд байвал итгэлтэйгээр танай компанийг сонгох юм.
Гүүр инженерийн мэдлэгийн санд
Sunday, October 15, 2006
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment