Гүүр инженерийн мэдлэгийн санд

Sunday, October 22, 2006

Japanese Business Manners - Manners on the job

Хувцаслалт болон гадаад үзэмждээ анхаарах зүйлс

Японд ямарваа хүн ажил дээрээ байхдаа өөрийн гадаад төрх, ерөнхий үзэмж болон хувцаслалтдаа гойд анхаарах шаардлагатай байдаг бөгөөд энэ нь тухайн хүн бусдыг хүндэтгэдэг, ухаалаг гэдгийг нь илтгэж байдаг. Мөн үйлчлүүлэгчидтэй уулзахаар явахдаа ч өөрийн гадаад үзэмж болон хувцаслалтдаа анхаарснаар тэдэнд сайхан сэтгэгдлийг төрүүлж байдаг. Ингээд анхаарвал зохих зүйлсийг дурдвал :
  • Үсээ гоё засуулж, угааж самнасан байх бөгөөд хайш яйш харагдахгүй байх
  • Өөрийн нүүр, шүд, чих, гараа цэвэрхэн байгаа эсэхийг дахин нэг нягтлах
  • Хэт хээнцэр болон тод хурц өнгийн хувцас өмсөхөөс зайлсхийх
  • Зангиа тань бусад хувцастайгаа зохицож байх
  • Гутал тань цэвэрхэн гялалзаж байх
  • Жижиг алчуур байнга авч явах
Бусадтай харьцахдаа анхаарах зүйлс :

Компани гэдэг маш олон зорилгоос бүрддэг. Тэдгээр зорилгыг ажил хэрэг болгохын тулд компаний нийт ажилжид эвсэгээр хамтран ажиллаж, мөн тэдгээр олон зорилгыг биелэхэд нь хөшүүрэг болж байдаг дэг журам, хэвшмэл ёсуудыг нарийн мөрдөж байх хэрэгтэй.
Учир нь компани гэдэг янз бүрийн үзэл бодол, чадвар, мэдлэг бүхий хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нэгдэл билээ. Тэгэхээр тэд бүгд хоорондоо нэгэн баг мэт хамтран ажиллахын тулд нийтээр тогтсон хэм хэмжээг даган мөрдвөөс зохих билээ.
Бусадтай сайн харилцааг үүсгэхийн тулд :
  • Ажилчидтай найрсаг халуун дулаанаар мэндчилж байх
  • Бусдын санаа бодлыг хүндэтгэж тэднийг байнга урмаар тэтгэж, зөв зүйл дээр нь сайшааж байх
  • Бусдын нэрсийг мартахгүй цээжилж байх
Ажлын газрын дүрмийг сахих
  • Ажлын цагийг ягштал баримталж, өглөө хоцрохгүй, орой цагаас эрт явахгүй байх
  • Хувийн асуудлаа ажилтайгаа хольж хутгахгүй байх
  • Үйлчлүүлэгчдийн нууцыг чандлан хадгалах
  • Сандал ширээ болон бусад эд хогшлоо эмх цэгцтэй байлгах
  • Аливаа асуудал тулгарвал заавал өмнө нь дээд тушаалын хүндээ мэдэгдэх
  • Бусадтай нийцэн ажиллаж байгууллагынхаа нэгэн ажилсаг гишүүн нь байх
  • Ажилдаа хариуцлагатай хандаж дуусгахын төлөө бүх арга замыг хэрэглэх
  • Ажилдаа өөрийн сэтгэлийн эмоцоор хандаж болохгүй
  • Өөрийн үүрэг ролийг гүнээ ухамсарлах
  • Тайланг өөрийн дээд тушаалтанд байнга тавьж өөрийн ажлын үр дүнг илтгэж байх
Дээд тушаалын хүнтэйгээ харьцахдаа баримтлах зарчмууд
  • Заавар удирдамж, анхааруулгыг нь зөвөөр хүлээн авдаг байх
  • Хамтран ажиллагсдынхаа талаар муугаар ярихгүй байх
  • Өөрийн ажлын талаар гомдол мэдүүлэхгүй байх
  • Зөвхөн ганц дээд албан тушаалтантай харьцаад байж болохгүй. Ялгаварласан хэрэг болно
Ямар хүмүүс компани дээрээ нэр хүнд муутай байдаг вэ?
  • Амлалтаа биелүүлдэггүй
  • Эелдэг бус
  • Хоцордог
  • Согтчоод зүй зохисгүй авир гаргадаг
  • Мөнгөтэй холбоотой асуудалд дүрмээ баримталдаггүй
  • Хэт эмоцтой
  • Буслын талаар муулж ярьдаг

1 comment:

Battur Sanchin said...

Маргааш үсээ засуулдаг хэрэг.