- Ярихдаа :
- Зорилгоо зөв тодорхойлж, ярианыхаа гол гол point-уудаа хооронд энгийн цэвэрхэн уялдуулан ярих
- Чухал point-уудыг баталгаажуулан хэлж байх. Үүнд : 5W2H (When, Who, Where, What, Wht, How, How much) -ийг мөрдлөг болгоно
- Дууны өнгө болон ярих хурдаа хамгийн тохиромжтой хэмжээнд байлгахын сацуу үгээ тод хэлэх
- Ярилцаж байхдаа ярианд оролцогч бусад талуудын байр суурийг байнга анхааралдаа авч байх
- Тэнд байгаа бүх хүнд ойлгогдохуйц тийм үгсийг сонгон авч хэрэглэх (хамаагүй мэргэжлийн үгс болон гадаад үгсийг замбараагүйгээр хольж хэрэглэвэл үл ойлголцол үүснэ)
- Хэнтэй ярьж байгаагаасаа хамааруулаад хэрхэн яаж харьцахаа тохируулах (жишээ нь үйлчлүүлэгчтэй, даргатайгаа, хамтран ажиллагсадтайгаа гэх мэтээр өөр өөрөөр харьцана.)
- Өөртөө итгэлтэйгээр бүх үгээ тод цэвэр хэлэх
- Анхааралтай сонсож яригдаж байгаа зүйлийг зөв ойлгох
- Ярьж байгаа хүний зүг харан ойлгож байгаа гэдгээ илэрхийлэхийн тулд байнга толгой дохих
- Яриаг нь тасалдуулахгүй байх
- Хэрвээ чухал гэж үзвэл ажил хэрэгт холбогдолтой асуултыг л асуух
- Тухайн хүний ярианд дурдагдсан чухал гэж үзсэн point-уудыг байнга баталжуулан авч байх
- Sonkeigo : Өөрөөсөө албан тушаал өндөр эсвэл нийгмийн статус өндөр хүмүүстэй харьцахдаа хэрэглэх үгс
- Kenjogo : Өөрөөсөө өндөр зэрэглэлийн хүнд өөрийн тухай ярихдаа хэрэглэх үгс
- Teineigo : Бусад хүмүүсийн зүг хандан ярихдаа хэрэглэх эелдэг үгс
No comments:
Post a Comment